Бидний тухай

Сайн байцгаана уу, Халиун байна,


Би Худалдаа Үйлдвэрлэлийн дээд сургуульд Аялал жуулчлалын чиглэлээр суралцаж байх хугацаанаасаа эхлэн аяллын хөтөч, тайлбарлагч хийснээр Аялал жуулчлал, Зочлох үйлчилгээний салбарт тасралгүй арав гаран жил ажиллаж байна. Энэ хугацаанд #inbound #outbound аялал зохион байгуулан аяллын менежер, аяллын ахлах хийж байснаас гадна зочид буудлын борлуулалт, маркетингийн менежер, Ерөнхий менежер, шингэн хүнсний салбарт төслийн менежер албан тушаалыг хашиж байжээ. Одоо харин та бүхэндээ өөрийн сурсан мэдсэн дотоод, гадаадын мэдлэг, туршлагаа хуваалцахаар вэбсайтаа нээгээд байна.


Энэхүү вэбсайтаас та бүхэн зочид буудлын үйл ажиллагааны дотоод стандартуудыг, шалгах хуудсуудыг болон ажлын байрны тодорхойлолтуудыг худалдаж авах боломжтой байхаас гадна 2021 онд зохион байгуулагдах зочид буудлын менежментийн нийт 6 төрлийн сургалтыг зарласан байна.


Та бүхэн зочид буудлын менежментийн чиглэлээр санал бодлоо солилцохыг хүсвэл надтай хэзээд холбогдоход нээлттэй шүү.


Та бүхэнд амжилт хүсье.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл